МХЕГ-ын 1286 дугаарт ирсэн иргэдийн санал гомдлын дагуу шалгав


Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн санал гомдлын дагуу шалгадаг1286 тусгай дугаарын утас ажлуулдаг билээ. Тус дугаарт энэ сарын 19-22-ны өдрүүдэд иргэдээс ирсэн мэдээллийн мөрөөр холбогдох дүүргийн улсын байцаагчид хяналт шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авч, мэдээлэл өгсөн иргэнд хариуг мэдэгдсэн байна. Тодруулбал,
Эх сурвалж /Shuud.MN/

МУИС-д улсын байцаагчийн албан шаардлага өгөхөөр шийдвэрлэв

Иргэн Өнөрцэцэг: Сүхбаатар дүүрэг 6-р хороо 14 давхар 2-р байрны хажуу талд байрлах цагтай цамхагийг хүрзээр шууд шороог нь буулгаад орчныг бохирдуулж мөн Монгол улсын их сургуулийн хичээлийн 2-р байрны ард талд маш их хог овоороод ерөөсөө ачуулахгүй байна. Энэ 2 асуудлыг яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 6-р хороонд байрлах МУИС-н 2-р байрны хогийн цэгт шалгалт хийж Сүхбаатар тохижилт ХХК-д хогийг ачих талаар үүрэг өгч, Хажуу талын цамхагийг МУИС-н захиалгаар Хос бар ххк нурааж байгааг шалгаж шороо хийсгэхгүйгээр усаар шавшин нурааж гарсан хог хаягдлыг тухай бүр цэвэрлэж байх талаар үүрэг өглөө. МУИС-д улсын байцаагчийн албан шаардлага өгөхөөр шийдвэрлэв. Гомдол гаргасан иргэнд утсаар хариуг мэдэгджээ.



Багшлах эрхгүй мөртлөө Анли, Орос хэл зааж байна

Иргэн Дашдорж: Баянгол дүүрэг 113-р сургуульд Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн Пунцагийн Мөнхцэцэг нь багшлах эрхгүй мөртлөө Анли, Орос хэл зааж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 113-р сургууль дээр очиж захирал, холбогдох багштай уулзаж тодруулга авч боловсролын бичиг баримт багшлах эрхийг үзэж шалгаад багшлах эрхтэй багш байна гэж үзлээ. Диплом болон багшлах эрхийн үнэмлэхийг канондож баримт болгон авсан байна.



Хаяг шошгогүй, шинжилгээнд хамрагдаагүй бялуу зарж байжээ

Иргэн Энхбат: Сүхбаатар дүүрэг 14-р хороо Арсай хүнсний дэлгүүрийн хажууд байрлах Минимаркет нь муудсан хүнсний бүтээгдэхүүн зарж байна. Яаралтай шалгаж арга хэмжээ авч өгнө үү. /Жишээ нь талх, салат/

Шийдвэрлэлт: Иргэн н.Энхбатын худалдан авсан “Газар шим”ХХК-ний Өег салатнаас тухайн үед муудаж гэмтсэн зүйл илрээгүй бөгөөд Чех талх худалдаалагдаагүй байна. Мэдээлэлтэй холбгдуулан бусад хүнсний бүтээгдэхүүнүүдэд шалгалт хийхэд ямарч хаяг шошгогүй, шинжилгээний дүгнэлтгүй бялуу 10ш, “Русский колбасы” ХХК-ний чанамал хиам зэрэг зарагдаж байсан. Дээрхи нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг устгах 11-73/23 тоот акт үйлдэж, 5 заалт бүхий 11-73/929 тоот албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллажээ.



Газ хэрэглэж байгаа эсэхийг нь яаралтай шалгаж өгнө үү

Иргэн Уянга: Сүхбаатар дүүрэг 8-р хороо МК-М24-р байрны 1 давхарт “D2 “ нэртэй ресторан мөн хажуу талд нь бэлэн гоймонгийн цэг ажиллаад байгаа бөгөөд энэ газруудыг газ хэрэглэж байгаа эсэхийг нь яаралтай шалгаж өгнө үү.

Шийдвэрлэлт: D2 рестороны ажлын байранд газар дээр нь хяналт шалгалт хийхэд газын зуух ашиглаагүй, цахилгаан зуух ашиглаж байна. Харин чанасан бэлэн гоймонгийн гуанзанд 5 зуухтай 20 баллонтой хийн газ ашиглаж байсан тул үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож цахилгаан зуух ашиглах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч иргэн н.Уянгад хариу мэдэгджээ.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template