Иракийн шоронгоос 19 террорист оргожээ

Иракийн Киркуке хотын түр саатуулах шоронгоос 19 сэжигтэн өчигдөр өглөө оргосон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Эх сурвалж News.mn

Сэжигтнүүдийн ихэнх нь террорист ажиллагаанд сэжиглэгдэн, мөрдөн байцаалт өгч байсан гэж хотын засаг захиргаанаас мэдэгдсэн байна. Сэжигтнүүд ариун цэврийн өрөөний агааржуулагчийг эвдлэн, агааржуулах хоолойгоор гадагш гарсан аж. Одоо Киркуке хотод сэжигтнүүдийг хайж байгаа бөгөөд харуул хамгаалалтыг чангатгажээ. Цагдаа нар бүх машиныг болон сэжигтэй санагдсан хүмүүсийг шалгаж байгаа гэж хотын удирдлагууд мэдэгдлээ.

Киркуке нь Иракийн хойд хэсэгт байдаг харьцангуй тайван хот хэдий ч террорист халдлага гарсаар байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template