2011 он амжилт бүтээл арвин жил байлаа.

    Манай байгууллага хамт олон өнгөрсөн 2011 онд өмнөх амжилтаа  бататгах зорилт тавихын зэрэгцээ шинээр олон ажил хийж гүйцэтгэн орон нутгийн ард иргэдийн талархалыг хүлээж байгууллага хамт олноо орон нутгтаа төдийгүй МХХ-ны гишүүн хотуудын анхааралын төвд хүрхүйцээр ажиллаа.



Бидний ажлын зохион байгуулалт богино хугацаанд Хөтөл хотыг хоггүй цэвэр хот болгож жил бүр төлвөлгөөтэйгээр хөгжүүлэх бодлого, хотын гэрэлтүүлэг чимэглэлийг цөөхөн жилд бүрэн хэргэжүүлж олны хүртээл болгосон зэрэг туршлагатай танилцахаар Сүхбаатар,Зүүнхараа зэрэг хотуудын “Хот тохижилтын газрууд” төлөөлөгчдөө ирүүлж туршлагаа солилцсон ба дахин хэд хэдэн хотууд ирж бидний ажилтай танилцахаар мэдэгдээд байна.

МХХ-ны шугамаар Чойбалсан хотын уулзалт семнар, БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур, Алтан-Эмээл зэрэг хотуудын хөгжлийн туршлага зэрэгтэй төлөөлөгчөө явуулан танилцаж тэдгээр хотуудын хөгжлийг орон нутагтаа үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна.
МХХ-оос зохион явуулж буй хэд хэдэн арга хэмжээг манай хамт олон манлайлан зохион байгуулж амжилт гаргасан нэг жишээ гэвэл 2011 оны 10-р сард “Мишээл экспо”төвд болсон арга хэмжээнээс “Шилдэг Үйлдвэрлэгч Хот” өргөмжлөл хүртсэн явдал юм.

Бидний хамгийн бахархалтай амжилт энэ онд дахин тохиож 2011 оны “Монголын Шилдэг Цэвэр Хот” номинацад 2 дахь жилдээ жил дараалан шалгарч манай хотын нийт ард иргэдийн магнайг тэнийлгэв.Yүнийг манай байгууллагын үйл ажиллагаатай шууд холбож үзэх хүмүүс дийлэнх олонх байгаа нь бид баяртай байна Энэ нь бидэнд маш өндөр хариуцлага итгэл найдвар өгч байгааг манай хамт олон гүнээ ухамсарлаж байна.




Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template