Хар чоно 2-р анги




Оросын шилдэг цувралаа үргэлжлүүлж байна. Оросын онц ноцтой бүлэглэлийн тухай өгүүлэх энэхүү киноог та хүлээн авч үзнэ үү. Эх сурвалж/NBS1 телевиз/  

Эхлээд ШУУД ҮЗЭХ дараа нь SKIP AD зурган дээр дарна уу,


ШУУД ҮЗЭХ

ШУУД ҮЗЭХ

 2011 онд дэлгэцэнд гарсан цагаас хойш үзэгчдийг байлдан дагуулсан Оросын телевизийн олон ангит  онц сонирхолтой “Хар чоно “ киног  толилуулах гэж байна.
Киноны гол дүрд телевизийн олон ангит “Есенин “ кинонд яруу найрагч Есениний дүрийг гарамгай бүтээсэн Сергей Безруков  мөрдөн байцаагч Павел Хромовын дүрд амжилттай тогложээ.
Киноны үйл явдал 1950 оны үеийн Ярославль хотод өрнөх бөгөөд эрүүгийн мөрдөн байцаагч асан Павел Хромов хилс хэргээр 8 жил өргөст торны цаана суужээ.
Шоронгоос суллагдмагц  Павел  ямар ч гэм зэмгүй түүнийг ялд унагасан  жинхэнэ эзний эрэлд  зэхэж  байлаа. Гэтэл бас түүний төрсөн эгч нь учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан нь  эрлийн  үзүүрийг улам  ээдрээтэй болгож байна.
Олон жил хүүгээ цөхөртөл хүлээсэн ээж нь охиныхоо цаг бусын үхлийг тэвчилгүй амьсгаа хураажээ.
Энэ бүгдийн цаана өөр хүчин зүйл байгааг нэгэнт ойлгосон Павел өөрийгөө ялд унагасан  этгээдийг бус дээрмийн бүлэглэлийн эсрэг зогсохоор шийднэ.
“Хар чоно” хэмээх дээрмийн бүлгийнхэн   гэмт халдлага бүрийнхээ ул мөр болгон хэргийн газарт  үхсэн хар чонын толгой үлдээсээр байлаа...
“Хар чонын сүрэг удам”ын эсрэг орь ганцаар гар нүцгэн хүч тэнцвэргүй тулаанд хэрхэн тэмцэж буй адармаатай, ээдрээтэй бас онц сонирхолтой энэ киноны үйл явдлыг хүлээн авч үзээрэй.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template