Оюутолгой ЦС барих төлөвлөгөө байхгүй гэж мэдэгджээ

“Рио Тинто”, “Айвенхоу Майнз” компанийн хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл төлөвлөсний дагуу ирэх зургаан сарын дотор олборлолтоо эхлүүлж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Уул уурхайн аварга Рио Тинтогийн хувьд асар их ашиг авчрах Өмнөговь дахь Оюутолгойн эрчим хүчний асуудал толгойн өвчин болжээ.
               Эх сурвалж/NEWS.MN/

Монголын зэс, алтны асар их нөөцтэй Оюутолгойн ордыг “Айвенхоу Майнз”-д алдахгүйн тулд Рио Тинто тус компанийн эзэмшлийн хувьцааг 51 хувь болгон нэмж худалдаж авсан юм. “Айвенхоу Майнз” Оюутолгойг эрчим хүчээр хангахын тулд эхний дөрвөн жилд Хятадаас эрчим хүч импортлохоор тус улсын албаны хүмүүстэй гэрээ хийхээр ярьж байгаа билээ. Гэвч Оюутолгойг Өвөрмонголын эрчим хүчний сүлжээтэй холбох 220 кВ-ын эрчим хүчний шугам барих гэрээнд талууд тохиролцолд хүрч чадаагүй байна. Айвенхоу Майнз Өвөрмонголын эрчим хүчний сүлжээтэй холбогдож, ирэх дөрвөн жилд Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэр болон ажилчдын тосгоныг эрчим хүчээр хангахаар төлөвлөжээ. Гэвч Монгол, Хятадын талын албаны хүмүүс гэрээний нөхцөл дээр тохиролцож чадахгүй байгаа талаар “Айвенхоу Майнз”-ын төлөөлөгч өчигдөр мэдэгдсэн байна. Хэрэв талууд эрчим хүчний асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол “Айвенхоу Майнз” төлөвлөсний дагуу 2012 оны эхний улиралд олборлолтыг эхлүүлж чадахгүй. Эрчим хүч Хятадаас импортлох хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Айвенхоу Майнз олборлолтоо төлөвлөсний дагуу хугацаанд нь эхлүүлэхийн тулд эрчим хүч гаргах дизель үүсгүүр хэрэглэх гэнэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд олборлолтыг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх ЦС байгуулах тухай заасан байдаг аж. Гэвч “Айвенхоу Майнз” ойрын хугацаанд Оюутолгой ЦС барих төлөвлөгөө байхгүй гэж өчигдрийн мэдэгдэлдээ дурьдсан бөгөөд ЦС барих ажил төслийг хугацаанд нь эхлэхэд саад учруулна гэжээ.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template