Монголын стратегийн орд ТӨГРӨГ НУУР ХОНКОНГИЙН КОМПАНИД ЗАРАГДСАНЫГ МЭДСЭН ҮҮ, УЛСТӨРЧИД ӨӨ

Дөрвөн жилийн турш улс орны хувь заяа, ард түмний эрх ашгийг умартсан улстөрчид энэ хавраас нэг юм нойрноосоо сэрж эхэллээ. Харамсалтай нь ичсэн хүн хүн ална гэгчээр бие биенийхээ хамаг булхай, төрийн нууцыг хайр найргүй дэлгэж түмэн олонд таалагдахын тулд Төрийн ордноор дүүрэн эх орончид цусгүй дайнд сумгүй дийзтэй мордоцгоож байна. Монголын эрдэс баялагт гаднынхан эзэн сууж баялгийг нь, хөрөнгийг нь өөрийн юм шиг зарцуулж байхад ган гэж дуугарч байгаагүй атлаа өнөөдөр бүгд л ам амандаа шогширч, телевизийн дэлгэц, сонины нүүр тал байгаар дүүрэн эх оронч мэдэгдэл, ярилцлагаар ард түмний тархийг угааж, тал засахыг оролдож эхлэв. Ярьж, дуугарч байгаад нь талархмаар ч тэртэй тэргүй халаагаа өгч, дахин төр түшилцэх нь тодорхойгүй эрхм үүдэд итгэх нь гэнэн биш гэж үү. Бүрэн эхийнхээ бүтэн дөрвөн жилийн хугацаанд тэд Оюутолгой, Таван толгойгоо ч эцэслэн шийдэж чадаагүй. Маргалдсаар мэтгэлцсээр л суугаа. Харин одоо сонгуулийн жилийн улс төрчдийн хөөрөл ард түмний талд ганц ч гэсэн асуудлыг шийдэх хүч, эрх мэдлийг УИХ-д олгох болов уу? Тэднийг налайж, нарлаж өнгөрөөсөн дөрвөн жилийн хугацаанд улс оронд, сонгогчдод түмэн л асуудал тул гарч байсан. Өмнөговийн стратегийн орд-Нарийн сухайтын нэг хэсэг болох Овоот толгойн нүүрсний орд БНХАУ-ын “Чалко”-д худалдагдлаа. Дорнодын Гурван булагийн ураны орд БНХАУ-ын төрийн өмчид Цөмийн энергийн корпораци (CNNC)-д мөн л хувьцаа ны арилжаагаар шилжсэн. Баруун бүсийн нүүрсний бассейны нэг хэсэг, Монголын стратегийн ордын жагсаалтаас “суйлж” үлдсэн Ховдын Хөшөөтийн ор дыг эзэмшиж буй БНХАУын “Мо Эн Ко” компани бас хөрөнгө оруулагч хайж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ мэтээр Монгол Улсын Стратегийн ач холбогдолтой 15 орд зарагдаж, хулгайлагдаж, ухаж, зөөсөөр Бүрэнхааны фосфорит, Цагаан суваргын зэс молибден, Асгатын мөнг өний гэсэн үндсэн гурван орд л өнөөдрийн байдлаар хөн дөгдөж, ашиглагдаагүй он гоноороо үлдлээ. Бусад 12 ордоос Тавантолгой 96, Ба гануур 75, Эрдэнэт 51, Оюутолгой 34 хувийн төрийн эзэм шилтэйгээр Ашигт малтмалын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Харин үлдсэн нь МАК, БНХАУ-ын CNNC, Канадын “Сентерра гоулд”, БНХАУ-ын “Цайрт минериал” компанийн 100 хувийн оролцоотойгоор ашиглагдаж, заримынх нь нөөц дуусаж байна. Стратегийн үндсэн 15 орд төрийн, ард түмний мэдлээс ийнхүү гаржээ. Харин хоёрдугаар хавсралтаар Стратегийн ордын жагсаалтад бичигдсэн 39 ордын хувь заяа ер нь юу болов? СТРАТЕГИЙН ОРДЫН ХОЁР ДАХЬ ЖАГСААЛТ БУЮУ ТӨГРӨГ НУУРЫН ХҮРЭН НҮҮРСНИЙ ОРД Стратегийн ордын хоёр дахь жагсаалтыг 2004-2008 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор баталсан. Эхнийх буюу Стратегийн үндсэн 15 ордынхтой адил хуулийн зүйл заалт эдгээр 39 ордод үйлчлэх ёстой. Гэтэл үүнийг “хоёр дахь” хэмээн хойш тавьсаар өнөөдрийг хүрсэн нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон энэ олон ордыг бусад бэлэн өгөөш, бэлэн баялаг болгон мөн л эзэнгүйдүүлжээ. Хоёр дахь жагсаалт буюу стратегийн 39 ордод, хүрэн нүүрс, цагаан тугалга, гянтболд, пироп, чулуун давс, жонш, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн нөөц, баялаг ордог. Тэр дундаа Монголд ойрын хагас зуунд эрчим хүчний стратегийн гол түүхий эд болох хүрэн нүүрсний маш их нөөц бүхий том том ордууд бий. Гэтэл үүнд Монголын төр, ЭБЭХЯ болон холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, хяналт тавьж байв уу? Үүнээс хамгийн том нь Төв аймгийн Баян сумын нутаг дахь Төгрөг нуурын хүрэн нүүрс ний орд. Энэ орд нь 13 тэр бум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэсэн геологчдын урьд чилсан таамаг бий. Энэ ордыг 2006 онд Засгийн газраас нууцын зэрэглэлтэй Стратегийн ордод багтааж байсан гэсэн мэдээлэл бий. Тиймдээ ч төвийн бүсийн таван том ордын нэг хэмээн сав газраар нь зураглаж баталгаажуулсан байдаг. Улаанбаатараас 130 км-т зайтай хүрэн нүүрсний ай сав хэдэн жилийн дараа эрчим хүчний гол нөөц болно гэж төлөвлөж, тооцоолж байсан нь энэ. Одоо ч энэ үнэ цэнээ алдаагүй бөгөөд Багануур, Шивээ овоогийн нөөц дуусч байгаа мөн ДЦС-5-ыг барих тухай ярьж буй энэ үед хамгийн үнэ цэнэтэй стратегийн орд мөн билээ. Төгрөг нуурын хүрэн нүүрсний бассейн нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Тахилт, Цахир, Цайдам, Төгр өг, Довцог гэсэн үндсэн таван ордоос бүрддэг. Тахилт нь одоо Тахилт-1, бас Тахилт-2 гээд гурван нэрээр нэрлэгдсэн байна билээ. Магадгүй энэ нь Тахилтын хэсгийг ийнхүү гурван хэсэг хуваан жижиглэн, эзэмшиж байж мэднэ. Эсвэл Цахирын хэсгийг ч ийнхүү нэрийг нь өөрчлөн өөр нэршилтэй болгосон байхыг үгүйсгэх аргагүй. Үүний учрыг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоомоор юм билээ. Тахилт хэсгийн геологийн нөөц нь 302 сая тонн. Гэвч энэ ордыг эзэмшиж буй компанийнх нь ТЭЗҮ-д тусгаснаар 61,4 сая тонн хэмээн бичжээ. Тав дахин зөрүү байгаа биз. Аль нь үнэн бол. Төвийн бүсийн хүрэн нүүрсний бассейны гол цөм буюу өрөм шүлт нь бо лох Тахилтын энэ үндсэн хэсэг хувьцааны арилжаагаар Хонконгийн компанид зарагдчихаад байгаа. Эрчим хүчний гол нөөцийн маань нэг хэсгийг монголчууд өөрсдөө, тэр дундаа эрхэм гишүүдтэй тохой нийлэн суудаг ангийнх нь “хүүхэд” зарчихсан байхад тэд мэдээгүй гэж үү. Мэдээгүй учраас өнөөдрийг хүртэл дуугүй байсан гэж үү. ЖЕНКОГИЙН “МАТРЮШКА” БУЮУ ХОНКОНГИЙН “МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГРУПП” “Төгрөг нуурын энержи” компани дээрх ордод МV 000228, МV 013533, MV-013553, МV 015429 тоот ашиглалтын лицензийг эзэмш дэг хэмээн АМГ-ын албан ёсны мэдээлэлд бүрт гэгд жээ. Гэтэл Хонконгийн хө рөн гийн биржид бүртгэлтэй Хон конгийн “Mongolian investment group” буюу “Монголын хөрөнгө оруулалтын групп”- ийн албан ёсны танилцуулгад дурдсанаар Монголын Төв аймгийн Баян сумын нутаг дахь дээрх ордод “Төгрөг нуур”- ын төслийг хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж, IPO хийсэн байна. Үүнээс үзвэл Төв аймгийн Баян суман дахь Төгрөг нуурын хүрэн нүүрсний бассейн Хонконгийн “Mongolian investment group”-ийн мэдэлд очжээ. Монголын болон Хон конгийн албан ёсны мэдээлэлд хоёр янзаар бүртгэгдсэн дээрх ордын эзэн нь хэн болохыг судаллаа. Гэтэл “матрюшка” шиг олон өндөглөж, салж нийл сэн компанийн хамгийн анхдагч-эцэг компани явж явж нь Монголын “Женко” групп болж таарав. УИХ-ын гишүүн, ЗТБХБ-ын сайд асан, МоА-ны дарга Монголын хамгийн эх оронч-улстөрчдийн нэг Халтмаагийн Баттулгатай холбогдов. Арай ч үгүй байлгүй дээ, Монголын баялаг, газар нутгийг гаднынхнаас ха рамлаж, хятадын эрлийзүүдтэй амь хайргүй тэмцэгч, эх орончгиш үүн, ард түмний итгэл найдвар гэгддэг Х.Баттулга Монголынхоо баялгийг, Стратегийн орд-Төгрөг нуурыг Хон конгийн хятадуудад худалдсан гэж үү? “Төгрөг нуурын энержи” нь “Камекс” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд мөн “Корес Монголиа” компанийн 70 хувийг “Камекс” эзэмшдэг юм байна. Өөрөөр хэлбэл, Женко “эцэг” нь Камекс “ээж” нь, харин “Төгрөг нуурын энержи” болон “Корес Монголиа” хоёр бол “охин” компани нь юм байна. Албан ёсны мэдээлэлд дурдсанаар, 2009 оны арван хоёрдугаар сард “Камекс” ком пани нь Хонконгийн ус ны барилга байгууламжийн “Ming Hing Waterworks Holdings” компанитай гэрээ бай гуулснаар “Камекс” гэх Монголд хэний ч танихгүй энэ компанийн хувьцаа 1,9 тэрбум хонконг доллар буюу 255 сая ам.доллараар зарагдсан аж. Ийнхүү үнэ хүрсэн шалтгаан нь Монголд эзэмшиж буй ашигт малтмалын лицензүүдтэй холбоотой нь мэдээж. Ингээд “Камекс”-ээр дамжин “эцэг” компанид орсон байж мэдэх 255 сая ам.долларын тө лөө- сөнд Төв аймгийн Төгрөг нуурын стратегийн ордын нэг хэсэг болон Дундговь, Завхан, Говь-Алтай аймагт эзэмшиж буй хайгуулын 10-аад лиценз нь хамтдаа Хонконгийн энэ компанийн мэдэлд шилжин очсон бололтой. Монголд гэнэт ийнхүү бэлэн баялагтай болсноор Хонконгод усны барилга байгууламжийн чиглэлээр 42 жил үйл ажиллагаа явуулсан энэ ком пани бизнесийнхээ үндсэн бүтцийг өөрчилж, олон улсад “Mongolian investment group” хэмээн нэрлэгдэх болсон юм байна. Гэхдээ дээрх компани усны барилга байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан тул Монголын баялгаар IPO хийж, Хонконгийн хөрөнгийн биржээс хөрөнгө босгохын тулд 402 тоот кодтой “Mongolian investment group” -ийг мөн худалдаж авсан байж болзошгүй аж. Учир нь шинэ компани анх удаа IPO хийхэд наад зах нь 1-2 жилийн судалгаа, бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэ бүхнийг “товчлохын” тулд IPO хийсэн компанийг мөн л худалдаж авдаг зальжин арга бас тэнд бий гэнэ. “Төгрөг нуур”-ын ордын наймаа 2009 онд явагдсан бол “Mongolian investment group” компани 2008 онд хувьцаагаа гаргасан байх юм. Тиймээс ийнхүү хардах үндэслэл болов. Тус компанийн сайтад мэдээлснээр өнгөрсөн онд хувьцааны ханш нь огцом өсөж, 875 сая долларын хөрөнгө босгожээ. Тэдний ханш улам нэмэгдэх бүрэн боломжтой гэнэ. Учир нь “Mongolian investment group” ганц нүүрс төдийгүй Хэнтий аймгийн Өмнө дэлгэрт вольфрам, молибден, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Төмөртэй, Баянголын төмрийн хүдрийн ордод мөн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Монголын Стратегийн орд Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд ийнхүү Хонконгийн хятадуудын мэдэлд очжээ. Үүнийг мэдсээр байж манай улстөрчид дуугүй байсаар байгаа нь Загалмайлсан эцгийн “Женко”- гоос айснаас уу, Женкогийн “матрюшканууд”-ын дунд төөрч будилснаас уу? Монголын компаниуд татвараас бултахын тулд “охин” компани өндөглүүлж, аль эсвэл Монголд биш Кеймины арал, Нидерланд зэрэг дундын бүсийн оронд хамтарсан компаниа бүртгүүлдэг санх үүгийн “урвалт” сүүлийн үед хөл толгой, хэмжээ хязгаараа алдсан. Харин одоо Монголын үндэсний брэнд гэж хэлж болох компаниуд өөрийн нэрийг нууцлахын тулд ийнхүү хэний ч үл таних “охин” компаниараа дамжуулан улс орныхоо газар нутаг, эрдэс баялгийг ард түмнээсээ нууж зардаг болсныг учрыг нь олж, хужрыг нь тунгаах цаг болсон юм биш үү. Д. Оюун-Эрдэнэ /Mongolnews.mn/
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template