Намууд ирэх долоо хоногт мөрийн хөтөлбөр, тавдугаар сард нэр дэвшигчдээ зарлана


    


УИХ-ын сонгуулийн товыг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар зарласан. Үүнтэй холбоотойгоор 2012 оны сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө болон нэр дэвшигчдээ зарлах хугацаагаа тогтсон эсэхийг сонирхлоо.





Д.Ганхуяг: АН ирэх сарын сүүлээр нэр дэвшигчдээ тодруулна

УИХ-ын гишүүн
Сонгуулийн тухай хуульд УИХ-аас сонгуулийн товыг зарласнаас хойш улс төрийн намууд 14 хоногийн дотор мөрийн хөтөлбөртөө аудитын шалгалт хийлгэсэн байх ёстой байдаг. Үүнтэй холбоотой бэлтгэл ажлуудыг хийж байна. Ирэх долоо хоногт хуралдах ҮЗХ-ны хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Харин нэр дэвшигчдийг  Ирэх сарын сүүлээр тодруулна.

С.Батболд: Манайх нэр дэвшигчдээ ирэх сарын сүүлээр зарлана

УИХ-ын гишүүн
Манай намын хувьд ирэх сарын 1-ний өдөр Бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Харин ирэх сарын сүүлээр 2012 оны сонгуульд нэр дэвшигчдээ зарлана.



С.Оюун:  Ирэх сарын 1-нд манай Үндэсний хороо хуралдана

УИХ-ын гишүүн
Өнөөдөр үдээс хойш манай Улс төрийн зөвлөл хуралдана. Харин Үндэсний хороо маань ирэх сарын 1-нд хуралдахаар товоо зарласан. Энэ хурлаар бид мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, УИХ-ын сонгуульд оролцох эсэх шийдвэрээ гаргана. Нэр дэвшигчдийн хувьд ирэх сарын дундуур зарлана.


Н.Удвал: Манайх их хурлын товоо гаргаагүй байгаа

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
Манайх их хурлынхаа товыг хараахан гаргаагүй байна. Энэ сарын сүүлээр хурлаа зарлах төлөвтэй байгаа. Гэхдээ нарийн тогтоогүй байгаа учраас өөрчлөгдөж магадгүй. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд ирэх сарын сүүлээр тодруулна.


С.Заяа

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template