Сонгуульд өрсөлдөх магадлал өндөртэй гишүүдийн сунгаа

УИХ-ын 2012 оны сонгуулийн "сунгаан” ид үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар улс төрийн намуудын дотоод өрсөлдөөн хүчээ авч байгаа нь бидний нүдэн дээр ил, далдаар өрнөсөөр. Сонгуульд нэр дэвшихээр горилогчдын эцсийн шатны шалгаруулалт ирэх сард болох төлөвтэй байгаа. Засгийн эрхийг барьж буй МАН-ын хувьд энэ сарын сүүлээр Бага хурлаа зарлан хуралдуулах төлөвтэй. Харин АН-ын хувьд ирэх сарын эхээр хурлаа хийх тухай мэдээллүүд гараад эхэлжээ. Бусад нам хүчний хувьд ч ирэх сарын эхээр 2012-2016 онд төр түшилцэх хүмүүсийн "их сунгаанд” оролцогчдынхоо нэрсийг тодруулахаар зэхэж байгаа. "Shuud.mn” сайт өнөөдрийн байдлаар 2012 оны УИХ-д нэр дэвшихээр өрсөлдөж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна. Одоогийн байдлаар намын рейтингээр буюу пропорционалиар 28-д өрсөлдөхөөр МАН-ын дарга С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Су.Батболд, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нарын нэрс баталгаатай тодроод байгаа ажээ. Үлдсэн нэр дэвшигчдийн нэрс удахгүй тодорно. Харин ҮЗХ-ны хурлын тов нь ч албан ёсоор гараагүй байгаа АН-ын хувьд пропорциональ нэг тойрог буюу намын жагсаалтаар УИХ-д суух 28-н гишүүний суудалд АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн З.Энхболд, Б.Батбаяр нарыг өрсөлдүүлэхээр тодруулаад байна. Үлдсэн нэр дэвшигчдийн нэрсийг ирэх сард хуралдах ҮЗХ-ны хурлаар тодруулах юм. Архангай аймаг УИХ-ын нэгдүгээр тойрог шинэ сонгуулийн хуулиар хоёр мандаттай болсон. Энэ хоёр суудлын төлөө ХХААХҮ-ийн сайд Д.Бадамжунай өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ. Харин АН-аас одоо тус тойргийг төлөөлөн УИХ-д сууж байгаа С.Ламбаа, Р.Гончигдорж, Н.Батбаяр нар нэр дэвших эрхийнхээ төлөө тэмцэлдэж байна. Тэдэнтэй зэрэгцэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдоржийг ялалт байгуулахад сайн ажилласан хэмээн ГХ-ны дэд сайдын суудлаар шагнуулж байсан АЗХ-ны тэргүүн Б.Болор нэр дэвших эрх горилж байгаа. Бусад нам хүчний зүгээс хамгийн хүчтэй яригдаж байгаа нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал. Түүний араас МҮАХ-ны Ц.Цолмоны нэр явж байна. Баянхонгор аймаг УИХ-ын хоёрдугаар тойрог болох Баянхонгор аймгийг хүмүүс баячуудын тойрог гэдэг. Монголын тэргүүн баячууд уг тойрогт хамгийн их мөнгө хаяж гарч ирдэг үзэгдэл сүүлийн хэдэн сонгуулиар ажиглагдснаас ийм нэршил гарах болсон. Энэ удаад ч уг түүх давтагдаж, МАН-аас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Баттулга нар өрсөлдөхөөр зэхэж байгаа гэв. Харин тус тойргоос сонгогдсон Батж.Батбаяр гишүүний хувьд энэ удаад тойргоо сэлгэх эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Баян-Өлгий аймаг МАН-ын зүгээс тус аймгийн Засаг дарга С.Хавал, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар, АН-аас тус аймгийн ГЕГ-ын дарга А.Мурат, УИХ-ын гишүүн асан А.Бакей нар дэвшихээр зэхэж байгаа ажээ. Булган аймаг МАН-аас БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, ЭБЭХ-ний дэд сайд Д.Гарамжав, АН-аас "Бурхан” дээд сургуулийн захирал Б.Болдбаатар, Цогтгэрэл МҮАН, Б.Батсайхан БНН нар дэвших төлөвтэй байгаа ажээ. Говьсүмбэр, Дорноговь аймаг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "Сод Монгол”-ын Ц.Анандбазар нар МАН-аас нэр дэвшихээр горилж байна. Харин АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Я.Батсуурь, тус аймгийн засаг дарга П.Ганхуяг нар нэр дэвших нь бараг тодорхой болоод байгаа ажээ. Говь-Алтай аймаг Нэг мандаттай уг тойрогт МАН-аас ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржтой ЭБЭХ-ний сайд асан Б.Ариунсан өрсөлдөнө. Тэдэнтэй МАХН-аас Г.Амгаланбаатар өрсөлдөхөөр зэхэж байгаа. Дархан-Уул аймаг Тус аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа, АН-аас УИХ-ын гишүүн Л.Гансүх, НАН-ын дарга Ш.Түвдэндорж нар өрсөлдөх бол МАН-аас явцгүйгээ мэдэн МАХН руу одсон хүний эрхийн гэгддэг М.Ичинноров нэр дэвшихээр горилж байгаа ажээ. Дорнод аймаг Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймагт УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, "Монгол шилтгээн”-ий захирал С.Отгонбаатар нар нэр дэвшинэ. Харин МАН-аас Н.Номтойбаяр, Д.Одбаяр, "Бишрэлт”-ийн Х.Ундармаа нар, МАХН-аас УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нэр дэвших төлөвтэй байна. Дундговь аймаг 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Раш нар, АН-аас ҮЗХ-ны гишүүн Н.Соёмбо, Б.Ургамалцэцэг, Д.Жаргалсайхан МҮАН-аас, ИЗН-аас Ц.Ганхүү нар дэвших төлөвтэй байна. Завхан аймаг Шинэ хуулиар хоёр мандаттай болсон уг тойрогт МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нар дэвшихээр ид өрсөлдөж байна. Харин АН-аас тус аймгийн Засаг дарга Л.Санжмятав, С.Чимэд-Юндэн нар нэр дэвших төлөвтэй байгаа ажээ. Орхон аймаг Тус тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Д.Одхүү, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг нар өрсөлдөхөөр зэхэж байгаа гэв. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Отгонбилэг агсны хүү Ш.Содбилэг нар өрсөлдөх төлөвтэй байгаа гэв. Өмнөговь аймаг Ганц мандаттай уг тойрогт АН-ын зүгээс УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, "Ажнай” Б.Бат-Эрдэнэ, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, МАХН-аас Ц.Оюунбаатар, ИЗН-аас н.Магсар, МҮАН-аас н.Цэдэнсамбуу нар тус тус дэвшихээр горилж байна. Өвөрхангай аймаг Тус аймагт УИХ-ын гишүүн Д.Зоригт, Г.Батхүүтэй хамт "Мон атом”-ын Р.Бадамдамдин өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Содбилэг нар өрсөлдөх юм байна. Мөн С.Шийлэгдамба МАХН-аас, С.Бэхбат ИЗН-аас өрсөлдөх ажээ. Сүхбаатар аймаг Сүхбаатар аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Улаан, Р.Буд нар өрсөлдөнө. Харин АН-аас "Монос”-ын Л.Эрдэнэчимэг, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр зэхэж байгаа. Мөн Дэлгэрцогт МҮАН-аас, Х.Оюунцэцэг МАХН-аас нэр дэвших төлөвтэй байгаа юм байна. Сэлэнгэ аймаг АН-ын лидерүүдийн өрсөлддөг Сэлэнгэ аймагт энэ удаа тун ширүүн өрсөлдөөн болох төлөвтэй байгаа. Тус аймагт МАН-аас экс Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн О.Чулуунбат нар өрсөлдөнө. Харин АН-аас УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баярцогт, ИЗН-аас С.Чулуунбаатар дэвшинэ. Төв аймаг Улаан тойрог гэгддэг Төв аймагт МАН-аас 2008 оны сонгуулиар ялалт байгуулсан М.Энхболд, Су.Батболд, Н.Энхболд нар нэр дэвшинэ. Харин АН-аас Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал нар, МАХН-аас даян аварга А.Сүхбат өрсөлдөх юм. Увс аймаг Хоёр мандаттай уг тойрогт АН-аас улсын гарьд Б.Гантогтох өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ. Харин нөгөө талд МАН-аас Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн нар, МУГЖ дуучин С.Жавхлан бие дааж өрсөлдөх төлөвтэй байна. Ховд аймаг Тус аймагт АН-аас УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж нар өрсөлдөх төлөвтэй байна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, тус аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар өрсөлдөнө. Хөвсгөл аймаг Хөвсгөл аймагт урьд урьдын жилүүдээс олон хүн нэр дэвшихээр горилж байгаа. МАН-ын зүгээс энэ удаад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон нар дэвшихээр зэхэж байна. Харин АН-аас УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар хүч үзнэ. Хэнтий аймаг Хэнтий аймагт МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нар өрсөлдөнө. Харин АН-аас тус аймгийн АН-ын дарга Д.Гарамгайбаатар, "Хутагт” группын захирал М.Хүдэрбаатар нар өрсөлдөх ажээ. Эдгээр нэр дэвшихийг горилогчдоос М.Хүдэрбаатараас бусад нь тус аймагт хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан тул энэ удаа хэнтийчүүд шинэ хүнийг дэмжих магадлал өндөртэй байгаа гэв. Хан-Уул, Багануур, Баганхангай дүүрэг Тус дүүрэгт АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл нар өрсөлдөхөөр төлөвлөж байна. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Загджав, "Урбанек”-ын Б.Лхагважав нар өрсөлдөх төлөвтэй байгаа. Мөн ИЗН-аас С.Дэмбэрэл, МАХН-аас "Эв эе” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Батцэцэг нар өрсөлдөнө. Баянзүрх, Налайх дүүрэг Монгол Улсын хамгийн их хүн амтай тойргоос энэ удаад АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ч.Сайханбилэг, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Арвин, Ц.Батбаяр, ИЗН-аас З.Алтай, МАХН-аас О.Баасанхүү нар өрсөлдөхөөр зэхэж байна. Сүхбаатар дүүрэг Уг тойрогт АН-аас УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, "Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны тэргүүн Т.Хасбаатар нар өрсөлдөхөөр зэхэж байна. Харин МАН-аас Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Нийслэлийн засаг даргын орлогч Л.Цогзолмаа нар өрсөлдөх төлөвтэй байга ажээ. Чингэлтэй дүүрэг Чингэлтэй дүүргээс энэ удаа УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар өрсөлдөх төлөвтэй байгаа ажээ. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Зоригт, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МҮАН-аас Г.Уянга нар өрсөлдөхөөр зэхэж байгаа юм байна. Баянгол дүүрэг МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, тус дүүргийн Засаг дарга Л.Амгалан, АН-аас УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Х.Тэмүүжин нар нэр дэвшихээр өрсөлдөж байна. Мөн ИХН-аас Д.Жаргалсайхан, ИЗН-ээс Д.Энхбат, Г.Ганхүү нар нэр дэвших ажээ. Сонгинохайрхан дүүрэг АН-аас УИХ-ын гишүүн Д.Батбаяр, О.Магнай, МАН-аас УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва С.Оюун ИЗН, Дарь.Сүхбаатар-ИХН, Б.Жаргалсайхан-БНН нар өрсөлдөх төлөвтэй байна. С.Энхзаяа
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template