Э.Батшугар аавтайгаа уулзжээ

Дөнгөж саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяртай түүний хүү Э.Батшугар уулзжээ. Э.Батшугарт аавтайгаа уулзах 20 минутын хугацааг АТГ-аас өгсөн бөгөөд уулзалтын туршид хажууд нь камер барьсан харгалзагч зогсон бичлэг хийсэн аж. Н.Энхбаярын биеийн байдал өчигдрийнхөөс эрс дордсон байсан бөгөөд ам нь ээдрээд ярьж чадахгүй байсан гэнэ.

Түүнчлэн босч сууж чадахгүй болтлоо тамир тасарсан байдалтай байхад нь хуягууд өрөөнд нь уулзуулахгүй заавал уулзалтын өрөөнд л уулз хэмээн тулгаж, өвчтнийг уулзалтын өрөө рүү хол газар явуулсан тухай намын нөхөд нь хэлэх боллоо. Тус хорих газрын хуягууд ийн авирласанд намын гишүүд дэмжигчид нь нэлээд бухимдсан байна.

Ер нь хуурай өлсгөлөн зарлаад удахад хүний цус эрс өтгөрдөг бөгөөд энэ нь зүрхний болон бусад судсыг бөглөж хүнийг зүрхийг шууд зогсоох аюултай байдаг аж. Тиймээс аавынхаа амийг аврахын тулд яаралтай хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж өгөхийг экс ерөнхийлөгчийн ууган хүү Э.Батшугар холбогдох хүмүүсээс гуйсан боловч тэд зөвшөөрөхгүй байгаа аж.

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template