Ц.Анандбазарыг 2 сар үргэлжлүүлэн хорихоор болжээ

Ц.Анандбазарыг 2 сар үргэлжлүүлэн хорихоор болжээ
1 цаг 3 минутын өмнө



Сүүлийн үед АТГ-ын үйл ажиллагаа идэвхижиж, улс төрийн намуудаас тэр дундаа МАН-аас нэлээд хэдэн хүнийг авлига албан тушаалын хэргээр шалгаж байгаа. Өнгөрсөн сарын 25-нд АТГ-т дуудагдан шалгагдах болсон “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазарыг саатуулах хугацааг 2 сар болгож, яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.



Түүнийг ийнхүү хуулийнхан шалгахдаа, “Анод” банкны дампуурлын хэргээр шалгаж байгаа юм. “Анод” банкны дампуурлын хэрэгт нэлээд хэдэн улс төрч болоод нийгэмд нөлөө бүхий эрхмүүдийг шалгаж байсан.



Эл хэрэг өдгөө бүрэн шийдвэрлэгдээгүй сунжирч сонгуулийн өмнөхөн МАН-аас УИХ-д нэр дэвшихээр мандаж байсан “Сод Монгол”-ын Анандбазарыг баривчлагдах хүртэл сунжирсаар



Ц.Анандбазар захиралыг АТГ-ынхан “Анод” банкыг дампуурах үед их хэмжээний эргэн төлөгдөх нөхцөл нь тодорхой бус зээллэг авсан, түүнийгээ өдгөө эргэн төлөөгүй байсан тул ийн шалгаж байна.

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template