5 хүний амиар тоглосон Ж.Батзандан Таван толгойгоос хэдийг хуссан бол

5 хүний амиар тоглосон Ж.Батзандан Таван толгойгоос хэдийг хуссан бол

8 цаг 15 минутын өмнө

Өөрийгөө шударга ёсны эрэлд хатаж яваа хүн хэмээн амаа цуцтал ярьдаг Ж.Батзандан одоо ч "Ард түмэн өнөөдөр өлссөндөө уурлаагүй, шударга ёсоор цангасандаа бухимдаж байна" хэмээн “цэцэрхсээр” байгаа. Энэ мэт яриаг нь сонсоход орондоо орох завгүй шударга ёсны төлөө зүтгэж байна уу гэтэл тийм биш бололтой юм.

Нэг талаасаа "хувьсгалч" ч юм шиг, нөгөө талаасаа “американист” ч юм шиг Ж. Батзандан Баянзүрх дүүрэгт хоёр дахь удаагаа нэр дэвшээд байна. 2008 оны сонгуулиар саналын хайрцаг авч зугтаан жинхэнэ “мэдрэлтсэн” ойворгон сагсуу, биеэ тоохын яруу тод жишээ болсон энэ хүн “аавынд” сууснаасаа хойш жаахан юм боддог болсон шиг байгаа юм.


Гэхдээ л сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг сонгууль дөхөх үед ямар ч авир гаргаж мэдэх л хүн. Одоохондоо өөрийнхөө хөрөг бүхий томоос том самбарыг Баянзүрхийн гудамж болгоноор шахам өлгөхөөс сурталчилгаагаа эхэлж байх шиг байна. Гэхдээ хэтэрхий туйлширдаг, дэндүү догматик түүний байдгаараа инээсэн ч юм уу, эсвэл чухал царайтай дүр төрхийн цаана чухам юу нуугдаж байгааг Баянзүрхийн сонгогчид олж мэдэх л чухал билээ.

Анх иргэний хөдөлгөөнөөр гарч ирэхдээ нэг их чухал хүний царай гарган надад улс төр хамаагүй, би бол Ард түмний хүүхэд цээжээ дэлдэж явсан ч хачир дээр нь Иргэний хөдөлгөөн гэх нам байгуулан улс төр рүү хошуу дүрж эхэлсэн. Бас болоогүй, сонгууль дууссаны дараа 7 сарын нэгэнд ард түмнийг өдөөн хатгаж, турхирч, бослог руу нь жолоодсон хүн бол яах аргагүй Ж.Батзандан.

Тухайн үед Ж.Батзандан, О.Магнай хоёр том цагаан хоолой барин Энэ удаагийн сонгууль шударга бус боллоо хэмээн орилж явсаныг монголчууд бараг бүгдээрээ харсан. Тухайн үед эдгээр хоёрыг эрхэмүүдийг цаазаар авах хэрэгтэй хэмээн хүртэл яригдаж байсан эдгээр эрхэмүүд өнөөдөр зүгээр 5 хүний алтан амиар тоглож сууна гэхэд хол зөрөхгүй байх. 5-ын таван хүний алтан амиар тоглож, шүүхийн байгууллагыг хүртэл аргалж чадсан юм чинь ирэх дөрвөн жил Баянзүрхчүүдийг бүхлээр бултаар нь аргалчихаад гэдсээ илээд сууж мэдэх л нөхөр.

Ер нь тэгээд энэ нөхөрт анхнаасаа ард түмэн чухал байсан нь их эргэлзээтэй. Сонгуулийн дараа АН-ыхантай сүжирч, албан тушаалаар амаа хамхиулж байсан удаатай. Зарим хүмүүс түүнийг 7 сарын нэгний хэргээр "Ганц"-д суусанаас хойш хэлж ярихаа хянадаг болсон гэдэг. Гэвч яг үнэндээ Таван толгойн ТУЗ-ын гишүүн болсоноос хэлж ярихаа хязгаарладаг болсон нь өнөө цагт тодорхой болсон шүү дээ. Таван хүний амиар тоглож Ан-ын нөмөрт багтсан тэрээр  Таван толгойгоос хэдийг хусчихаад УИХ-д рүү дайрч байгаа бол...
                             Эх Сурвалж: WWW.CHUHAL.MN

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template