Бид Монголдоо эзэн шиг л амьдармаар байна.

   Урьд өмнөх сонгуулиуд сүр дуулиан ихтэй болдог байлаа. Энэ удаагийн сонгууль нам гүм байх шив дээ.

     За эхлээд би өөрийгөө танилцуулъя. Намайг Хасбаатарын Маргад-Эрдэнэ гэдэг оюутан миний хувьд нилээн олон сайт блог ажиллуулдаг. Төрөлх хэлээрээ 1-ийг л ажиллуулж байсан. Харин Хөтөл Сайтын загварыг блог дээр хийж гүйцэтгэсэн гэж хэлж болно.
       Миний зүгээс нэг л зүйлийг уриалмаар байна. Та бүхэн сонгох гэж байгаа гишүүндээ бид монголдоо эзэн шиг нь л амьдруулаад өг тэгвэл сонгоё гэж хэлцгээе.
        Манай орон бол ардчилсан орон гэхдээ Монгол хүний амь нас Монголдоо хүртэл үнэ цэнээ алдаж байгаа гэхэд худлаа хэлсэн болохгүй байх. Эсвэл бид чин тийм сул дорой хулчгар болчихсон юм уу.Бие биендээ тэгтлээ дургүй болчихсон юм уу. Бид 3 сая ч хүрээгүй байна. Тийм байж хамаг байдаг охидуудаа эрээн рүү ачуулаад л байж байна. Тэгээд тэдийг муу янхнууд арай ч дээ гээд л... Тэгээд оронд нь вогон вогоноор нь хятадууд оруулж ирээд л...
          Улс орны аюулгүй байдал алдагдаад байгаан биш биз дээ. Эсвэл бид хятадын колони болчихсон юм биш байгаа даа. Зүгээрээ хөгжих гэж явна гэж яригчдын тоо олон байх юм.
          Би саяхан Жим ү Мэн бүлэг гэдэг кино үзлээ. Тэр киноны үйл явдал яг манай Монголд өрнөөд байх шиг ээ. Хамтдаа Монголоо гэсэн зүрхтэй тийм л хүмүүсийг сонгоё.
          Ганц Маргад-Эрдэнэ биш Монголчууд хамтдаа хүчтэй. Ганц би хашгираад хаа ч хүрэхгүй та бүхэн ч гэсэн дуу холойгоо хүргээрэй.
                                        Таны дуу хоолойг
                                        onlinemargad@yahoo.com/Маргад-Эрдэнэ--УБ/,
                                         hutulkino@yahoo.com     /Хүслэн--УБ/
                                         dg_dagii@yahoo.com      /Дагийраз--Хөтөл/
                                         mail   хаягуудаар  хүлээн авъя.
                                         Одоо сонгууль болж байгаа болохоор илүү
                                          бусдад хүрнэ гэдгийг ойлгоорой.
                                                                         
                                                                          Нийтлэлийг Х.Маргад-Эрдэнэ
                                                                          Оруулсан: Ж.Дагийраз
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template