Хүүхдийн зуслан алтанд шунасан харийнхны гарт оржээ

  Хүүхдийн зуслан алтанд 
шунасан харийнхны гарт оржээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотын хүүхдүүд зуны амралтаа өнгөрөөх зуслангүй болоод байна. Тус сумын нутагт орших монголчуудын өвөг дээдэс болох Хүннү гүрний үеийн түүх, соёлын ховор өв бүхий Ноён уулын орчим дахь “Арцат” гэдэг хүүхдийн зуслан нэгэн үе хүүхэд багачуудын хөөр баяраар бялхаж байсан бол өдгөө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын харгайгаар алтанд шунасан харийнхны гарт очжээ.

Уг нь энэ зусланг 1990 оны дунд үед одоогийн аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын аав Жаргалтулга хувьчилж авчээ. Түүнээс хойш энэ газар ээжийнх нь эзэмшилд байсан аж. Гэтэл өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат энэ газрыг алтанд шунасан, өнөө Бороогийн 40 тонн алтыг хуу хамсан “Сентерра гоулд” компанид нэг зуун мянган доллараар зарсан байна.

Одоо Зүүнхараагийн өсвөр үе, хүүхэд багачууд зуны амралтаа өнгөрөөх зуслангүй болж, хүүхдийн зусланг зарсан аймгийн Засаг ноён Ж.Эрдэнэбатын хэтэвч түнтийтлээ зузаарч, Монголын түүх, соёлын өв орших дурсгалт газар буй  хүүхдийн зуслангийн газрын алтыг “Сентерра гоулд”-ынхан хайр гамгүй ухах болжээ.  Сэлэнгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат аймгийнхаа алттай газар бүхнийг гадна, дотныхонтой нийлж ухсаар бүр гаршсан нэгэн гэнэ шүү. Шунал нь ханадаггүй Засаг ноёны ард өнөө Бороогийн 40 тонн алтыг гадныхантай нийлж ухсан одоогийн Ардын намын дарга Сү.Батболд хамгаалж байдаг тухай яриа сэлэнгэчүүдийн дунд тэнүүчилж явна. 
                       П.Сүндэр                    Оруулсан Ж.Дагийраз
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template