Монголдоо амьдарч байгаа бидний хувьд амьдралаа сайжруулахын төлөө аль болох цалин сайтай ажил хайсаар л... Хаа газар Монгол хүн шиг хямдхан цалингаар ажилладаг хүн олдохгүй. Энгийн уурхай дээр ажилж байгаа хятад, гадаад ажилчид гэхэд 2000 америк доллорын цалингаас буудаггүй юм билээ. Харин Манай мэргэжилтэй инженерүүдийн цалин хүртэл эдгээр хятадуудын цалингаас нэг дахин багыг авдаг. Харин мэргэжилтэй хятад гадаадуудын цалингийн тоо бидний энэ амьдралдаа мөрөөдөөд олохгүй тийм их юм гэсэн.
Энэ бүхний тайлбарыг олон хүнээс асууж үзсэн. Манай нэг УИХ гишүүн юу гэж хариулсан бэ гэвэл монгол хүн ямар ч мэргэжилгүй мэдлэггүй болохоор тэгэж байгаа юм гэсэн. Хамгийн их гайхаж байгаа зүйл гэвэл тэд тэгээд яагаад биднийг сургахынхаа оронд ямарч мэргэжилгүй хятдуудаар орон тоо бөглөж байгаа нь хачирхалтай. Ганц л хариулт байна юу вэ гэвэл сүүлийн үед бид бүхний хардаж байгаагаар бол хамаг уурхайгаа лиценз нэртэйгээр худалдаж маш их мөнгийн хятад болон гадаадынхнаас авсан болохоор
чихээ бөглөөд тоохгүй байгаан биш байгаадаа гэж бодох боллоо. Энэ бүхний буруутан нь ард түмэн бид үү эсвэл ноён УИХ гишүүд үү Хятад уу гэдгийг ойлгохоо болиод байна.
Мэдээлийг WWW.KHUTUL.IN сайт
Post a Comment