МАХН-ын гишүүд дэмжигчдийн хувьд намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байгаа мөн өлсөглөн зарлаад биеийн байдал тааруу байхад батлан даалтанд гаргахгүй байгаа зэрэг асуудлуудыг яриад өнөөдрөөс эхлэн засгийн газрын ордоны зүүн талд байрлах хэлмэгдүүлэлтийн хөшөөний дэргэд өлсөглөн зарлахаа мэдэгдлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 5 гишүүн хуурай өлсөглөн зарлаж эхлэх бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байгаа орон нутгаас ирсэн гишүүд дэмжигчид мэдэгдсэн юм.
Өлсөглөн зарлахаа мэдэгдсэн МАХН-ын гишүүнд Чингэлтэй дүүргийн мянгатын дарга З.Баянсэлэнгэ, Ардчилал, шударга ёс - Монголын залуучуудын холбооны тэргүүн А.Энхболд, Нийгмийн гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Б.Цэрэндорж нар багтаж байгаа юм.
Post a Comment