Өнөөдөр 17 цагаас Үндэсний мэдээллийн төвд Английн парламентийн дээд танхимын гишүүн Лорд Смит болон хүний эрхийн хуульч Оюунбаатар нар энэ талаар мэдээлэл хийсэн юм.
Ноён Лорд Смит хэдийгээр Н.Энхбаярыг буруутгасан хэргийн үндэслэл материалтай бүрэн танилцаагүй байгаа боловч түүнийг байцаахгүй байж бараг сар хугацаанд хориод байгаад гайхаж байгаагаа энэ үеэр хэлсэн байна. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй.
Олон улсын жишгээр тухайн сэжигтнээр хоригдож байгаа хүний биеийн байдал муудахад мөрдөн байцаалтыг зогсоож эмчилгээнд хамруулдаг юм байна. Тиймээс Н.Энхбаярын эрүүл мэнд муудаж байхад суллах хэрэгтэй гэж үзэж байгаа илэрхийллээ.
Post a Comment