Миний зүгээс нэгэн асуудлыг гаргаж ирэхийг зорьсон юм аа. Ойрын үед Хөтөл хотын хот тохижилтын ажилд саад гарах боллоо. Энэ нь биднийг цэвэрхэн орчинд бус бохир орчинд амьдар гэсэнтэй ялгаагүй болоод байна. Яг үнэндээ бол одоогийн хот тохижилтын ажилчдын тоогоор бол Хөтөл хотыг бүрэн цэвэр байлгах боломжгүй. Гэтэл тэдэн дээр төсвийн дарамт нэмж байгаа нь ажилчдын тоог нь хасуулах далд санаа агуулж байгаа нь ойлгомжтой байна.
Энэ дарамтаас болоод ажлынхаа байрны тоог нилээдгүй цөөлсөн одоо ахиад цөөлнө гэхээр энэ байгууллагад ажилчин үлдэхгүй нь бололтой. Өмнө төсөвт төвлрүүлдэг мөнгө 4сая төгрөг байсан гэтэл 12 сая төгрөг болгож огцом нэмж байгаа нь бидний амьдарч буй Хөтөл хотын орчинг сайхан болгоно гэж бодохгүй л байна. Үүнээс болоод ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйдээ хүрчээ.Та бүхэн хот тохижилтын газар биднийг эрүүл цэвэр орчинд амьдруулах гэж хичээдгийг мэднэ. Бидний төлөө хийж бүтээсэн зүйлийг нь мартах ёсгүй тэд нар одоо ч хүртэл ажилласаар л байна. Тэдний тоо цөөрөх юм бол бидний хайртай хотын өнгө үзэмжийг харж хандах хүмүүсийн тоо цөөрнө гэдгийг ойлгоорой. Сэтгэгдэл үлдээж Хайртай Хотынхоо төлөө ажиллаж байдаг Хот тохижилтын газрыг дэмжье. Нийтлэлийг Ж.Дагийраз
+ comments + 7 comments
bodoh l asuudal bna
Манайхан Сэтгэгдлээ үлдээж дэмжээрэй
Demjij bna
bodoj uzeh l asuudal yum bna
12 сая үнэн бол ч хэцүү л юм байна
Ene tusuv chin manai saihan sumiin zahirgaanaas gargasan shiidver bish shuu aimgaas batalsan zuil gedgiig oilgooroi.
hol yavj huz aimgaas batalsan gej hen helj bna. Ugee olj muuruuruu hutuliin gulugnuud zail.
Post a Comment