Хүүхдийн зуслан алтанд
шунасан харийнхны гарт оржээ.
шунасан харийнхны гарт оржээ.
Уг нь энэ зусланг 1990 оны дунд үед одоогийн аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын аав Жаргалтулга хувьчилж авчээ. Түүнээс хойш энэ газар ээжийнх нь эзэмшилд байсан аж. Гэтэл өнгөрсөн онд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат энэ газрыг алтанд шунасан, өнөө Бороогийн 40 тонн алтыг хуу хамсан “Сентерра гоулд” компанид нэг зуун мянган доллараар зарсан байна.
Одоо Зүүнхараагийн өсвөр үе, хүүхэд багачууд зуны амралтаа өнгөрөөх зуслангүй болж, хүүхдийн зусланг зарсан аймгийн Засаг ноён Ж.Эрдэнэбатын хэтэвч түнтийтлээ зузаарч, Монголын түүх, соёлын өв орших дурсгалт газар буй хүүхдийн зуслангийн газрын алтыг “Сентерра гоулд”-ынхан хайр гамгүй ухах болжээ. Сэлэнгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат аймгийнхаа алттай газар бүхнийг гадна, дотныхонтой нийлж ухсаар бүр гаршсан нэгэн гэнэ шүү. Шунал нь ханадаггүй Засаг ноёны ард өнөө Бороогийн 40 тонн алтыг гадныхантай нийлж ухсан одоогийн Ардын намын дарга Сү.Батболд хамгаалж байдаг тухай яриа сэлэнгэчүүдийн дунд тэнүүчилж явна.
П.Сүндэр Оруулсан Ж.Дагийраз
Post a Comment