Хөтөл Хот Шилдэг Үйлдвэрлэгч Хот боллоо.

ЗТБХБ ын яам, Мишээл эгспо групп, Монголын Хотуудын Холбоо хамтран зохион байгуулсан "Монголын хотуудын үзэсгэлэн 2011" сэдэвт Монголын хотуудын хөгжил үйлдвэржилтийн танилцуулах үзэсгэлэн яармаг 2011 оны 10 сарын 14-өөс 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 4 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.


Тус яармаг үзэсгэлэнд Монголын 23 хот оролцож өөрийн төрөлх хотуудаа сурталчлахын зэрэгцээ, орон нутгийнхаа жижиг дунд үйлдвэрүүдийн бренд бүтээгдэхүүнүүдээ нийслэлчүүддээ худалдан борлуулах зэргээр янз бүрийн хэлбэрээр сурталчлан танилцуулах зорилготой оролцлоо.Энэ үзэгслэнд манай Хөтөл хот гишүүн хотын хувьд хотынхоо бренд болсон төрийн болон төрийн бус үйлдвэрүүдээ сурталчлан танилцуулах хэлбэрээр амжилттай оролцон "Шилдэг Үйлдвэрлэгч хот" өргөмжлөл хүртлээ.Үзэгслэн яармагийг манай Хот Тохижилтийн Газар багагүй хөрөнгө зарцуулан идэвх зүтгэл гарган санаачлагатай оролцож ЦШХК, ТБДҮ, Хөтөл ГанХХК, Тодуун ХХК, Дорны зам ХХК-аас гадна Дөмбөн сайхан Хот тохижилтын газар Соёлын ордон зэрэг байгууллагууд өөрийн чадлын хэрээр хөрөнгө хүч гарган оролцлоо. Уг үзэгслэн яармагийн үйл ажиллагааг Манай Хот Тохижилтын Газарын хамт олон Удирдан зохион байгуулж амжилтанд хүрсэн явдал нь бидний бахархал боллоо.



Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template