ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР



Байгууллагын танилцуулга
Манай байгууллага нь Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нэртэйгээр Сайхан сумын Засаг даргын 1997 оны 02-р сарын 25-ны өдрийн 27 тоот, Хөтөл хотын Захирагчийн 1997 оны 127 тоот захирамжуудыг үндэслэн 1997 оны 07-р сарын 01-ний өдрөөс Л. Ганболд даргатай, Г. Удвал нягтлан бодогчтой үйлчилгээний ажиллагсад 10 хүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.



Байгууллагын даргаар 2002-2005 онд Н.Бямбасүрэн
2005 оны 10-р сараас эхлэн Б.Ганбаатар томилогдон өнөөг хүртэл тус байгууллагыг удирдан ажиллаж байна. Анх үндсэн хөрөнгө 47073,5 мянган төгрөг, эргэлтийн хөрөнгө 7036,4 мянган төгрөгтэй, үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь төсөвт газруудын сантехникийн засвар, иргэдэд үйлчлэх газар, хог тээврийн үйлчилгээ зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэхээр зохион байгуулагдаж байв.2006 оноос орон тоогоо хэд дахин өсгөж жил бүр хүрэээгээ тэлж ажлын байрыг олноор нэмэгдүүлсэнээр манай хамт олон 2006 оны 1-р улирлаас эхлэн зөвхөн хог тээвэр бус хотын соёлжилт тохижилтыг гойд анхаарч хотоо орчин үеийн жишэгт хүрэх зорилт тавин хотын үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудыг төрөлх хотоо тохижуулах ажилд бүх нийтийг оролцуулах тухай уриалга анхлан санаачлан гарган ажилласнаар үр дүнд хүрч жил бүр бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхэлсэн билээ. Олон жил засвар хийгдээгүй зам засагдаж, олон жил харанхуй байсан хот гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй болж аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжлэгтэйгээр орчин үеийн шаардлага хангахуйц хайс хашаатай болж мод зүлэг олноор тарьж ургуулан ногоон хот болгох эхний зорилт хэрэгжиж эхэлсэн юм.   
2007-2009 онуудад усан оргилуур бүхий иж бүрэн цогцолбор, хүүхдийн паркийн тохижилт, Хөтөл хөшөөний тохижилт зэрэг бүтээн байгуулалтыг ЦШХК өөрийн хүч хөрөнгөөр хийж манай байгууллагад хүлээлгэн өгч одоо байнгын ажиллагаанд зориулалтаар ашиглаж байна.
Хотын тохижилтын газар байгуулагдсанаасаа 2005 оны 4-р улирлаас хойш хотын тохижилт соёлжилтын ажилд үр дүнтэй ажилласан хамт олны зүтгэл бүтээлийг үнэлж 2008 оны “ Шилдэг байгууллага” цол өргөмжлөл, дурсгалын цомоор тус тус шагнуулсан билээ.
           Төрөлх хотоо үлгэр жишээ соёлч хот болгох зорилтоо амжилттай биелүүлж 2010 оны “ Монголын шилдэг цэвэр хот номинацад шалгарлаа.
           Манай хамт олны дараагийн үе шаттай хэрэгжүүлэх ажил гэвэл цэвэрч хот өргөмжлөлөө хадгалан үлдэх цаашид ойрын ирээдүйд ногоон хот болон хөгжүүлэхзорилт тавин ажиллаж байна.
           Бидний хамгийн эцсийн зорилго нь Хөтөл хотын гол түшиг тулгуур ЦШХК-ны болон бусад үйлдвэр аж ахуйн газруудтай хамтран ирээдүй хойч үеийнхэндээ гэрэл гэгээтэй, “ Цэвэр цэмцгэр ногоон байгууламж бүхий эрүүл хот болгон хөгжүүлэхэд чиглэгдэж байна.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template