Цагдаагийн экс удирдлагууд өөрсдийн хүсэлтээр Ганц худаг руу ачигдлаа

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй Цагдаагийн экс удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарыг өчигдөр Ганц худагт дахь Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэхээр болсон ч бүтээгүй.
Учир нь тус дүүргийн эмнэлгийн зүгээс бие нь муу байгаа эмчлүүлэгчдээ цагдаагийн байгууллагад шилжүүлэхгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
                                                                                   Эх сурвалж/ Mass.mn and Shuud.mn/
Харин өнөөдөр 13.00 цагийн орчим тэднийг Ганц худаг руу шилжүүлэх ажиллагааг дахин эхлүүлсэн бөгөөд эмнэлгийн ажилтан болон тэдний ар гэрийнхэний эсэргүүцэлтэй тулгараад байсан.

        Дөнгөж сая авсан мэдээллээр Цагдаагийн экс удирдлагууд өөрсдийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн эмнэлгээс цагдан хорих 461 дүгээр анги руу шилжсэн байна.

         Тэд тус дүүргийн эмнэлэгт “Хэрэв эрүүл мэндийн байдал муудвал эмнэлэгт хамаагүй. Өөрсдөө хариуцлагаа хүлээнэ” гэх баталгаа гаргаж өгсөн тул ийнхүү ачигдлаа.



П.Наран  /Эх сурвалж SHUUD.MN/
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template