Хүний хөгжил сангаас олгогдох нэг сая төгрөгийн санхүүжилт саатав



Хүний хөгжил сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1.0 сая төгрөгийн санхүүжилт  Хүний хөгжил санд төвлөрүүлэх талаар Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлээр мөн Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  96 дугаар тогтоолоор энэхүү мөнгийг  2012 оны 3-5 дугаар саруудад үе шаттайгаар бүрэн төвлөрүүлэхийг Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компаниудад үүрэг болгосон. Тэгвэл энэхүү мөнгийг  Хүний хөгжил сангийн төсөвт төвлөрүүлсэн байх ёстой ч өнөөг хүртэл бүрэн төвлөрүүлээгүй байгаа юм.Сангийн яамнаас ийнхүү хэзээ олгох асуудал тодорхойгүй байна хэмээн мэдээллэж байна. Эдгээр компаниуд хүний хөгжил санд мөнгөө гүйцэд байрлуулснаар энэ мөнгө иргэдийн гар дээр очих юм  байна.

Э.Сувд

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template