О.Содбилэгийн сонгууль......

О.Содбилэгийн сонгууль луйвардах сонгодог арга


Хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсдаг гэдэг шиг Сонгууль ойртох тусам сонгуулийн хууль зөрчигдийн арга улам л "сонгодог" улам л нарийсдаг болчихож. Хамгийн инээдтэй нь хууль санаачилж баталдаг хүмүүс нь өөрсдөө ийн илтэд зөрчөөд байгаа нь хууль батлахынхаа хажуугаар зөрчихийгөө хүртэл давхар баталчихдаг бололтой гэх бодлыг төрүүлээд байгаа юм. Энэ удаагийн сонгуульд эцгийнхээ нэрээр нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид цөөнгүй. Сайн эцгийн нэр гурав худалддаг гэдэг ч гурав байтугай гучин удаад ч зараад гарахгүй хэд хэдэн нөхөд бий. Түүний нэг нь Отгонбилэг агсаны хүү Содбилэг. Байнга л сайн аав, сайхан эхнэрээрээ сүр далайлгадаг тэрбээр яг үнэндээ хийсэн зүйл маань энэ гээд хэлчих зүйлгүй нэгэн. Гэвч саар дээрээ сааралтаж байгаа нэр хүндээ Содбилэг унагаасаар л байна.




Саяхан 94183652 дугаараас мессеж ирж байна. “Шинэ Орхон, шинэ найдварийн төлөө хамтдаа Отгонбилэгийн Содбилэг” гэсэн үгтэй сонин мессэж ирж байна. Гэхдээ энэ мессеж зөвхөн орхончуудад хамаатай бөгөөд тус аймгийн уугуулуудад ирсэн “new message”. Уг нь сонгуулийн сурталчилгааг үүрэн холбооны утас ашиглан хийхгүй гээд хуулиндаа заачихсан байгаа. Залуу улстөрчийн хувьд хуулиа мэдэхгүй байгаагийнх уу, эсвэл хамгийн үр дүнтэй арга хэрэглэж УИХ-д суудал горилох гэснийх үү мэдэхгүй юм. Шинэ Орхоныг О.Содбилэгтэй хамт байгуулах юм гэнэ.



Түүнийг орхончууд аавынх нь нэрээр танидаг бөгөөд гадаадад, дотоодод галуу шувууны мах иддэг мэдлэгтэй боловсролтой залуу гэж мэдэх биз. Харин гадаадад эзэмшсэн мэдлэг боловсролоо ашиглаж, орхончуудыг гайхуулж байсан удаагүй.


Ер нт түүний энэхүү луйвар анхных биш. Шинэчилсэн сонгуулийн хуулиар 2012 оны 1 сарын нэгнээс эхлэн сонгогчиддоо ямар нэгэн эд зүйл бэлэглэхийг хориглосон. Мэдээж улс төрчид болсон хойно энэ хугацаанаас өмнө бэлгэ сэлт тараасан. Мань хүн юунаас нь дутахав. Эрдэнэтийн зам дээр "О.Содбилэг танийг дайлж байна гээд л халуун сав цайгаар иргэдийг дайлжээ. Гэвч бүх үнэтэй болсон энэ цагт аяга цай ч мөн л үнэтэй. Аяга цайгаар дайлсан иргэддээ ирэх сонгуульд түүнийг дэмжээрэй хэмээн үгийг марталгүй дайсан гэдэг. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Орхон аймгийн сонгогчдын бизнест хөрөнгө оруулж, зээл олгож, үнэгүй сургалтанд хамруулна хэмээн амлаж байсан. О.Содбилэгийн хишгийг хүртэх нь их энгийн. Түүний удирддаг “Монгол 21” сангийн зорилго болон гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрч, анкет бөглөөд гүйцээ.



“Монгол 21” сан. Орхон аймагт нэр дэвших О.Содбилэгийн удирддаг сан юм. Таныг ““Монгол 21” сангийн гишүүнчлэлд урьж байна”. ““Монгол 21” сангийн гишүүнчлэлд 18-аас дээш насны Орхон аймгийн иргэд бүгд хамрагдах боломжтой ба гишүүнчлэл нь үнэ төлбөргүй хийгдэнэ” гээд л. Өөрөөр хэлбэл, сонгууль өгөх насны бүх иргэд гэсэн үг. Энэ санд элссэнээр үнэ төлбөргүй сургалтанд сууж, бичил зээлд дэмжлэг авч, О.Содбилэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг хүлээн авах зэргийг зөвшөөрвөл та тус сангийн гишүүн болж болно. Үүнд нь урамшсан Эрдэнэтийнхэн өөрсдийгөө төдийгүй, ойр дотныхноо ч бүртгүүлчихэж. Цагаан сараар танихгүй дугаараас 5000 нэгж илгээв. Хайрт ээжээс минь болов уу гэтэл үгүй. Мөнөөх алдарт дугаараас шүү. Ингээд л хам хэрэгтэн болчихсон. Уг нь би саналаа худалдах гээгүй.



Гэтэл түүний сангаас “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор ... сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх”-ийг хориглоно. Мөн уг хуулийн 35.18.10-д “...сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан сонгогч, түүний гэр бүлийн гишүүн, насанд хүрээгүй иргэн, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, түүнчлэн цалин хөлс, тэтгэлэг олгох”-ыг хориглосон заалтыг ийн зөрчин зөрчин “авлигадаж” байна.
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template