НЭР ДЭВШИГЧ БҮРТ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ ТАЛААР ХЭН ЯРИХ ВЭ?

НЭР ДЭВШИГЧ БҮРТ ТЭГШ БОЛОМЖ ОЛГОХ ТАЛААР ХЭН ЯРИХ ВЭ?
Хороо бүрт очиж нэг зүйлээ дахин дахин ярих намуудын нэр дэвшигчдийн хөл хөдөлгөөн энэ долоо хоногийн сүүлээр бүр ч идэвхжинэ. Хэсгийн хороодын ажилчид рекламны самбар, зохимжит зай талбайнуудаа булаацалдана. Мэдээж том намуудын хувьд шүү дээ. Жижиг намуудын нэр дэвшигчид өнөөх том самбарынх нь сууринд хэдэн зураг наахаас нэг их хэтрэхгүй. Тиймдээ ч иргэд, сонгогчид тэднийг анзаарахгүй, мэдэхгүй байж болно.

    Би л нийгмийн идэвхтэй тулдаа нэр дэвшигчдийг жижиг том намын, бие даагч гэж ялгаж мэдэж байгаа болохоос хөрш, саахалтын маань айлууд аль нь нийслэлд, УИХ-д гэдгийг нь гадарлаа ч үгүй яваа байж магадгүй. Нам гэхээр гуравхан нам нэрлээд гацчихдаг залуу манай гудамжаар олон байна. Нам будах, нэр будах талаар огт ойлголтгүй яваа хөгшид ч байна. Санал өгсөн хүнийхээ намыг дугуйлна гэж бодсоор ч яваа юм уу, бүү мэд.
Иргэн хүний хувьд гуравдагч хүчний гуравдагч, дөрөвдөгч хүчнээс олон хүн сонгогдоосой гэж их бодох юм аа. Харамсалтай нь тэр дунд хамаг хөрөнгөө мөрийтэй тоглоомд тууж орхисон гэр оронгүй хүн хүртэл цохиж явахаар хэцүү ч юм шиг.
Том намууд том мөнгөтэй юм. Сонгуулийн сүүлчийн өдөр хүртэл энэ мөнгө шат шатаар нэмэгдэнэ. Тэр мөнгөөр нам бусчуудыг намын фэн болгож харагдуулна. Харин жижиг намуудын хувьд сонгогчийн боловсрол гээч зүйл ярьсаар хойно хоцрох вий. Иргэн бүрт тэгш боломж олгох талаар их ярьж байна. Харин нэр дэвшигч бүрт тэгш боломж олгох талаар хэн ярих вэ?



 Нийтлэлийг Х.Маргад-Эрдэнэ,  Зураглаач Ж.Дагийраз        Оруулсан Ж.Дагийраз
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template