Сэлэнгийн байгаль аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй “дайснуудад” сэглүүлж дууслаа


Сэлэнгийн байгаль аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тэргүүтэй “дайснуудад” сэглүүлж дууслаа

Урт нэртэй хууль хэрэгждэггүй ганц аймаг Сэлэнгэ болоод байна. Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өөрийн гарын  “боловсон нинжа” нарын хамт аймгийнхаа хаа дуртай газар алт ухаж, гол мөрний эх савыг байтугай хөвч хангайн ой модыг тэр чигээр нь сүйтгэж явна. Засаг даргын ивээлээр хамгаалагдсан, хүнд даацны техникээр өвч тоноглогдсон  “боловсон нинжа” нар тусгай хамгаалалттай нутагт төдийгүй Орос, Монголын хилийн хориотой бүсэд ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн алт ухаж, байгаль сүйтгэж  явна. Ашигт малтмалын газрын тэр тусмаа кадастрын албаны ч зөвшөөрөлгүй эдгээр “боловсон нинжа” нар 2-3 жилийн өмнөөс Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Ж.Эрдэнэбатын даалгавраар аймгийн нутаг даяар тухайлбал Зүүнхараа, Баруунхараа, Хүдэр сумдын аль алттай газрыг засаг ноён Ж.Эрдэнэбаттай хамтран хулгайгаар ухаж иржээ. Яг одоо Хүдэр сумын нутаг Цэнгэлийн голын эх Аминч гэдэг газар том техниктэйгээ гол мөрөн, хөвч ойг бүхлээр нь булгаллан унагаж, байгалийг сүйтгэж өгч байна. “Набад” гэх нэртэй компанийнхан нутгийн иргэдэд “зөвшөөрөл аймагт байгаа” хэмээн Засаг дарга Ж.Эрдэнэбатын “Энэ компанийн үйл ажиллагааг саадгүй явуул” хэмээн сумын удидлагад даалгасан зүгээр л бичгийн цаасан дээр бичиж гарын үсгээ зурсан цаасыг үзүүлдэг гэнэ.

Нутгийн иргэдэд өөрийгөө Энхтайван гэж танилцуулсан нэгэн эрхэм Хүдэр сумын хойд хил дээр алт ухаж байгаатай нутгийн иргэд тэмцээд дийлэхгүй байгаа аж. Хамгийн аймшигтай нь жодой, хуш, гацуур гээд ховорхон ургах хосгүй ой модыг үндсээр ховхлон сүйтгэж, голын эхийг тэр чигээр амийг нь тасалж байгаад нутгийн иргэд төдийгүй Хүдэр гол хөдөлгөөнийхөн эсэргүүцэн тэмцээд эрх мэдэлтэй Ж.Эрдэнэбат даргаар халхавчлагдсан “боловсон нинжа” нарыг дийлэхгүй байгаа гэнэ. Мод тайрч, хулгайлсан модны хулгайч хуулиар шийтгэгдсэн шоронд хүртэл орж байхад гол, ой модыг бүхлээр нь сүйтгэж яваа алтны хулгайчид аймгийн засаг дарга  Ж.Эрдэнбаттай хамт ямар ч зөвшөөрлгүйгээр алт хулгайгаар ухаж, байгаль сүйтгэж байна. Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэгчээр Ж.Эрдэнбат дарга аймгийнхаа алтыг дур мэдэн ухаж хөлжсөөр байгаа талаар нутгийн ард иргэд ам дамжуулан ярьж байна.  Аймгийн Засаг даргынхаа энэ хулгайг Мэргэжлийн хяналтынхан харсан ч хараагүй, мэдээгүй дүр эсгэж суудаг аж. Энэ нь ч аргагүй учир нь Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга нь Ж.Эрдэнэбат даргатай нэг нутаг, нэг намын Р.Содхүү юм.

Хилийн бүсэд хүртэл алт ухуулж байгаа Ж.Эрдэнэбат даргын энэ үйлдлийг нутгийн иргэд хуулийн байгууллагад өгч шалгуулахаар газар дээр нь баримтжуулж авсан байна. Сэлэнгийн байгаль Засаг дарга Ж.Эрдэнэбатын урт гараар сэглэгдэн сүйтгэгдэж, алт ч үгүй, гол ч үгүй, ой мод ч үгүй болжээ. Хууль бүх хүнд ижил төгс үйлчлэх ёстой ч Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбатад ганцхан үйлчилдэггүй байж болно гэж үү? Иргэд урт нэртэй хууль болон эрүүгийн хууль аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбатад үйлчлэх эсэхийг нь шалгуулахаар Хүдэр гол хөдөлгөөнөөрөө дамжуулан яг одоо тэмцэж яваа аж.    
Нийтлэлийг     А.Харанга                    Оруулсан       Ж.Дагийраз
Share this movie :

+ comments + 4 comments

Anonymous
June 22, 2012 at 12:29 AM

Ãàéã¿é íýð öýâýð öººõºí çàñàã äàðãà íàðûí íýã þì óó ãýæ áîäîîä áàéñàí ÷èíü áàñ ë íîâøèéí çàëóó áàéõ øèâäýý. Îäîî íºãºº õýäèéíõýý àðààñ ÿâõààñ ÿàõàâ.

Anonymous
June 22, 2012 at 12:33 AM

uuuu tegvel UIH-d orj hamuaaluulah gej zutgej baigaa ym bnadaa alchihiin bainaldoo

Anonymous
June 23, 2012 at 3:33 AM

Худлаа битгий сонгууль дөхөхөөр ийм балай юм бичиж бай л даа, энэ бол яах аргагүй Ардчилсан намын увайгүй дайралт л байна ш дээ. Хүн муулж байхаар энэ нийтлэлээ унш л даа ...
“Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчийн үлгэрээр Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа С.Баярцогт асар их сандарч нойр нь хүрэхгүй байгаа гэнэ.

Тэрээр “сонгогдож чадахгүй бол яанаа” гэсэн айдсаасаа болж бараг л хагас галзуурлын байдалд ороод байгаа юм байх. Хэрэв УИХ-д дахин сонгогдож чадахгүй бол дээлээ нөмрөх эрхэмүүд энэ парламентад цөөнгүй л байгаа. Түүний нэг нь энэ эрхэм яах аргагүй мөн юм. С.Баярцогт УИХ-д дахин гарч ирэхгүй бол шинээр бүрдэх парламент Оюутолгойн гэрээг заавал эргэж харах болно. Бүр хүчингүй болгоод ашигтай хувилбараар дахин гэрээ байгуулах тухай асуудал ч яригдаж болох юм.

Ингэж гэмээ нь ашиггүй муу гэрээ байгуулсан бүх но-той асуудал С.Баярцогт дээр унана. С.Баярцогт наад зах нь саалийн үнээнээсээ салах бол цаад зах нь улстөрийн нэр хүндээ нэг мөсөн алдахаас гадна дээлээ толгой дээгүүрээ нөмөрч ч болох юм. Иймээс С.Баярцогт Сэлэнгэ аймагт сонгуулийн сурталчилгаандаа асар олон хүн ажиллуулж маш том, өргөн далайцтай хүч хаяж байгаа ажээ. Зарцуулсан мөнгө нь л гэхэд одоогийн байдлаар тэрбум гараад байгаа тухай сонгуулийн сурталчилгаанд нь ажиллаж байгаа нэгэн эрхэм ам алдсан юм.

Anonymous
June 23, 2012 at 3:41 AM

Энэ Баярцогтийн талаарх нийтлэл бол яг үнэн ш дээ, эх орон ард иргэдээ худалдаад идчихсэн муу луйварчин, Миний газар шороог чи харийнханд худалдаад сайн явахыг чинь харнаа, чи тэр луйвардсан хэдэн тэрбумаараа сурталчилгаагаа хийгээд ч ард түмэн өөрийнхөөрөө л сонголтоо хийнэ за юу, чи бол ард түмнийхээ элбэг амьдарах боломжийг хулгайлсан хулгайч өөдгүй амьтан.

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template