“Asian shop” хамтлагийн шинэ цомгийн нээлт болно


Монголын урлагийн хөгжилд тэр дундаа “Жазз” хөгжмийн урсгалд нэгэн шинэ түүхээ  бичиж  дэлхийн алдартай жазз хэмнэлийн  гадаад дуунуудаас бүрдсэн “ASIAN SHOP THE JAZZ ALBUM” нэртэй хэмээх анхны цомгоо өлгийдөн авсан “Asian shop” хамтлагийнхан шинэ цомгийнхоо нээлтийн баярыг энэ сарын 27нд  хийхээр болжээ.

Тэд энэхүү цомгийнхоо нээлтийн баярт  Монголын урлаг соёлын салбарт сор болсон алдартнуудыг  оролцуулахаар бэлтгэл ажлаа хангаад  байгаа аж.  Мөн Монголдоо төдийгүй  Азидаа анхны хэмээгдэж буй “жазз” урсгалын эрэгтэй хамтлаг гэдгээ батлан харуулна гэдгээ  мэдэгдсэн юм.

Дашрамд дурьдахад тэд нэгэн шинэ цомгоо хэвлүүлэхээр  хэвлэлтэнд явуулсан байгаа аж.  Тэдний шинэ цомог  нь дан монгол жазз стилийн дуунуудаас бүрдэж байгаа бөгөөд тун удахгүй хэвлэлтээс ирэх юм байна.

Э.Сувд
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template