Сексээс хөндийрөхөд гарах сөрөг өөрчлөлтүүд

Та хамгийн сүүлд хэзээ хүнтэй энгэр зөрүүлсэн бэ? “Өчигдөр” гэж хариулах хүмүүст энэ нийтлэл зориулагдаагүй болно. Харин “Хэзээ ч билээ, санахгүй байна” хэмээн хариулсан бол нааш анхаарлаа хандуулна уу. Сексээс хол байх олон шалтгаан бий. Жирэмслэлт, үл итгэлцэл, үл ойлголцол, өөрт тохирсон хүнээ олоогүй үед гээд л. Танд аль ч шалтгаан нь тулгарсан бай, дараах сэтгэлзүйн өөрчлөлтүүдэд бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.



                                        Цухалдуу болох 

Энэ нь хэн нэгэн таныг хуруугаараа тасралтгүй олон удаа хатгахад төрдөг мэдрэмжтэй төстэй. Та жаахан л юм болонгуут бухимддаг болж ганцаараа байхыг хүснэ. Хүн гэдэг амьтан хайртай хүнтэйгээ мэдрэмжээ хуваалцахгүй, хүрэлцэхгүй удахаараа өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлж гутрахдаа амархан байдаг аж. Мөн бага зэрэг мартамхай болох тал бий. Тэгээд өөрийн мартсан санасан зүйлээсээ болж гэнэт дүрсхийн уурладаг. Гэвч уурлах гол шалтгаан нь өөр юу ч биш, сексийн хэрэгцээ нь хангагдаагүйгээс болсон байдаг билээ.
                                  
                                        Итгэлгүй болох

Энэ нь сексийн хамтрагчтай боловч түүнтэйгээ ойртолгүй удсан хүмүүст ажиглагдана. Урьд нь огт харддаггүй байсан бол “Хаагуур хэнтэй яваад байна?” мэтийн асуултыг амнаасаа байнга унагадаг болно. Анхнаасаа хартай байгаагүй л бол түүнд гарцаагүй бэлгийн харьцаа дутагдсаны шинж гэж дүгнэж болно. Гуниг гутралтай болох Сексээс хөндийрөөд удсан хүн юу ч болоогүй байхад гэнэтхэн гуниглаад суучихдаг зуршилтай болдог. Энэ мэдрэмж их хүчтэй орж ирдэг учраас заримдаа уйлахад ч хүргэж болно. Урзд нь эрч хүч авдаг байсан зүйлээ ч хараад инээхээ болино гэдэг хүнтэй ойртолгүй удсаны шинж байж магадгүй аж.

                                         Бэлгийн мөрөөдөлд автах 

Урьд нь хэзээ ч дотночилж хардаггүй байсан ажлынхаа газрын хүнтэй хүртэл секс хийж байгаагаар өөрийгөө төсөөлөөд эхлэвэл та “дутагдал”-д оржээ гэсэн үг юм.
                                     
                                          Сөрөг бодол, өө хайж эхлэх

 Энэ бол салалтанд ч хүргэж болох хамгийн муу үр нөлөө юм. Хэрэв та хамтрагчаасаа өөрт мэдэгдэхүйцээр өө эрж, бүх юмны бурууг түүнд тохмоор санагдаж эхлэвэл энэ нь та хоёрын харилцаанд халуухан зүйл дутагдсаны нөлөө байж болох юм.
                                                              Б.Дэжид
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template