Амандаа ус байлгасан сайд нар

“Тэнэг хүний дуугай нь сүрлэг” гэдэг үг Засгийн газрын олон сайдад таарч байна. Хариуцсан салбарт нь бөөн асуудал үүсээд дээр дооргүй бужигнаж байхад амандаа ус балгасан мэт юу ч дуугарахгүй юм. Энэ хавар махны үнэ тэнгэрт хадлаа. Өчнөөн тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлдсэн гэх боловч хаагуур зарагдаад байгаа нь мэдэгдэхгүй дууссан. Тэгвэл асуудал хариуцсан ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай махны талаар “а” ч гэж дуугарсангүй. Бухимдсан Ерөнхий сайдаа нөөцийн мах зарж байгаа дэлгүүрээр гэнэтийн шалгалт хийхэд хүртэл харагдаагүй. Махны үнийг тэнгэрт хадаасан сайдад асуулга тавьж байгаа гишүүн ч гэж алга. Японд цагаан будааны үнэ жаахан өсөхөд л Хөдөө аж ахуйн сайд нь огцордог гэсэн. “Соутгобисандс” компани хувьцааныхаа 57.6 хувийг Хятадын төрийн өмчит компанид зарахдаа тулан хэд хоног бүгд л “үндэсний аюулгүй байдал” гэж хашгирлаа. Гишүүд хууль санаачилж иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Харин ганцхан хүн л үг дуугараагүй нь ЭБЭХ-ны сайд Д.Зоригт гэх хятад хэлний орчуулагч нөхөр байсан. NUUTS.MN С.Хажидмаа
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template